A

A

A

Бүлэг: 1979

ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/79

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төмөр замын тээврийн зориулалттай газарт объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.


2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналтын газар (Ж.Болдхүү)-т үүрэг болгосугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГ      Ч Б.АРТУР