- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нөхцөл, сахилгын тусгай журам"
ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/89
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13, 11.2, 46.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, нөхцөл, сахилгын тусгай журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад даалгасугай.
3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналтын газар (Ж.Болдхүү)-т үүрэг болгосугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГ Ч Б.АРТУР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх