- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 12 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний
хангамж, нийлүүлэлтийг дэмжих хууль тогтоомж
2.1.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь олон улсад өрнөж байгаа худалдааны болон тарифын зохицуулалт, бусад зөрчилдөөн бүхий асуудлын сөрөг нөлөөллөөс улсын эдийн засгийг хамгаалах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын нөхцөл байдлаас үл хамаарах нөхцөл, шалтгааны улмаас стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлыг зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1.үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх;
4.1.2.гадаад худалдааны алдагдлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх;
4.1.3.шуурхай, хариуцлагатай байх;
4.1.4.шударга, ил тод байх.
5 дугаар зүйл.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн
5.1.Энэ хуулийн 3.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад газрын тосны бүтээгдэхүүнийг ойлгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Монгол Улсын Их Хурал стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн[2] 33 дугаар зүйлд заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах;
6.1.2.стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих.
7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
7.1.Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гадаад захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч тал 50, түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд энэ хуулийн 5.1-д заасан бүтээгдэхүүний хомстол, тасалдал дотоодод үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.газрын тосны бүтээгдэхүүний гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх;
7.1.2.гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах;
7.1.3.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулах;
7.1.4.энэ хуулийн 7.1.3-т заасны дагуу импортын бүтээгдэхүүнийг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох;
7.1.5.шаардлагатай тохиолдолд Улсын нөөцийн тухай хуулийн[3] 13.1.4-т заасан арга хэмжээг яаралтай горимоор хэлэлцэж, шийдвэрлэх;
7.1.6.батлан хамгаалах салбарт хадгалагдаж байгаа нөөцийг зарцуулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх;
7.1.7.энэ хуулийн 7.1.5, 7.1.6-д заасны дагуу нөөцөөс зарцуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
7.1.8.энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд[4] заасан хязгаар, Өрийн удирдлагын тухай хуулийн[5] шаардлагын хүрээнд Засгийн газрын өрийн баталгааг гаргах.
7.2.Засгийн газар энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлөөс үл хамааран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
7.3.Энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхойлон, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг холбогдох салбарын төрийн захиргааны төв байгууллага хангуулан ажиллах үүрэгтэй.
8 дугаар зүйл.Монголбанкны бүрэн эрх
8.1.Монголбанк энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох;
8.1.2.газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавих зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтооно.
8.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан арга хэмжээг авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн[6] 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5, 7 дахь заалт хамаарахгүй.
9 дүгээр зүйл.Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын авч
хэрэгжүүлэх арга хэмжээ
9.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг дэмжих, аливаа хэлбэрээр саад учруулах нөхцөл байдал үүсгэхгүйгээр ажиллах үүрэгтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль[7], эсхүл Зөрчлийн тухай хуульд[8] заасан хариуцлага хүлээлгэнэ.
10.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль[9], Захиргааны ерөнхий хуульд[10] заасан хариуцлага хүлээлгэнэ.
11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
11.1.Энэ хуулийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ
[1] Монгол Улсын Үндсэн хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
[2] Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2024 оны 22 дугаарт
нийтлэгдсэн.
[3] Улсын нөөцийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2007 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
[4] Төсвийн тогтвортой байдлын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
[5] Өрийн удирдлагын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 09 дугаарт нийтлэгдсэн.
[6] Төв банк /Монголбанк/-ны тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн.
[7] Эрүүгийн хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
[8] Зөрчлийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
[9] Төрийн албаны тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
[10] Захиргааны ерөнхий хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн.
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 12 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан дотоодын зах зээл дээр стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний
хангамж, нийлүүлэлтийг дэмжих хууль тогтоомж
2.1.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль#_[1]_#, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь олон улсад өрнөж байгаа худалдааны болон тарифын зохицуулалт, бусад зөрчилдөөн бүхий асуудлын сөрөг нөлөөллөөс улсын эдийн засгийг хамгаалах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын нөхцөл байдлаас үл хамаарах нөхцөл, шалтгааны улмаас стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлыг зохицуулах бөгөөд энэ хуульд зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйл.Үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
4.1.1.үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх;
4.1.2.гадаад худалдааны алдагдлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх;
4.1.3.шуурхай, хариуцлагатай байх;
4.1.4.шударга, ил тод байх.
5 дугаар зүйл.Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн
5.1.Энэ хуулийн 3.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүнд керосин, дайвар бүтээгдэхүүнээс бусад газрын тосны бүтээгдэхүүнийг ойлгоно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ
6 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Монгол Улсын Их Хурал стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн#_[2]_# 33 дугаар зүйлд заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн батлах;
6.1.2.стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих.
7 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
7.1.Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гадаад захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нийлүүлэгч тал 50, түүнээс дээш хувиар бууруулсан тохиолдолд энэ хуулийн 5.1-д заасан бүтээгдэхүүний хомстол, тасалдал дотоодод үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзэж дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.газрын тосны бүтээгдэхүүний гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх;
7.1.2.гадаад эх үүсвэр, захиалга, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан шуурхай арга хэмжээг авах;
7.1.3.газрын тосны бүтээгдэхүүнийг импортлогч аж ахуйн нэгжүүдийн бөөний агуулахад хяналт тавих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулах;
7.1.4.энэ хуулийн 7.1.3-т заасны дагуу импортын бүтээгдэхүүнийг хуваарилах, жижиглэнгээр түгээх, борлуулах хэмжээг тогтоох;
7.1.5.шаардлагатай тохиолдолд Улсын нөөцийн тухай хуулийн#_[3]_##_ _# 13.1.4-т заасан арга хэмжээг яаралтай горимоор хэлэлцэж, шийдвэрлэх;
7.1.6.батлан хамгаалах салбарт хадгалагдаж байгаа нөөцийг зарцуулах асуудлыг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх;
7.1.7.энэ хуулийн 7.1.5, 7.1.6-д заасны дагуу нөөцөөс зарцуулсан газрын тосны бүтээгдэхүүнийг нөхөн бүрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
7.1.8.энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд#_[4]_# заасан хязгаар, Өрийн удирдлагын тухай хуулийн#_[5]_# шаардлагын хүрээнд Засгийн газрын өрийн баталгааг гаргах.
7.2.Засгийн газар энэ хуулийн 7.1-д заасан нөхцөлөөс үл хамааран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хяналтын системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.
7.3.Энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих аж ахуйн нэгжийг сонгох шалгуурыг тодорхойлон, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгасан гэрээг аж ахуйн нэгжтэй байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, биелэлтийг холбогдох салбарын төрийн захиргааны төв байгууллага хангуулан ажиллах үүрэгтэй.
8 дугаар зүйл.Монголбанкны бүрэн эрх
8.1.Монголбанк энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.газрын тосны бүтээгдэхүүний импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох;
8.1.2.газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хадгалах агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавих зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтооно.
8.3.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан арга хэмжээг авахад Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн#_[6]_# 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5, 7 дахь заалт хамаарахгүй.
9 дүгээр зүйл.Орон нутгийн төрийн захиргааны байгууллагын авч
хэрэгжүүлэх арга хэмжээ
9.1.Нутгийн өөрөө удирдах байгууллага, бүх шатны Засаг дарга стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжихтэй холбогдуулан харьяа нутаг дэвсгэртээ газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагааг дэмжих, аливаа хэлбэрээр саад учруулах нөхцөл байдал үүсгэхгүйгээр ажиллах үүрэгтэй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
10 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
10.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль#_[7]_#, эсхүл Зөрчлийн тухай хуульд#_[8]_# заасан хариуцлага хүлээлгэнэ.
10.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль#_[9]_#, Захиргааны ерөнхий хуульд#_[10]_# заасан хариуцлага хүлээлгэнэ.
11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
11.1.Энэ хуулийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2030 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ
1
#_[1]_# Монгол Улсын Үндсэн хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
#_[2]_# Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2024 оны 22 дугаарт
нийтлэгдсэн.
#_[3]_# Улсын нөөцийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2007 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
#_[4]_# Төсвийн тогтвортой байдлын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
#_[5]_# Өрийн удирдлагын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 09 дугаарт нийтлэгдсэн.
#_[6]_# Төв банк /Монголбанк/-ны тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн.
#_[7]_# Эрүүгийн хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн.
#_[8]_# Зөрчлийн тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.
#_[9]_# Төрийн албаны тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
#_[10]_# Захиргааны ерөнхий хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 28 дугаарт нийтлэгдсэн.
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх