A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө зөвлөмж, дүгнэлт гаргах журам/
Бүлэг: 1979

ЦАХИМ ХӨГЖИЛ, инновац, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙДЫН ТУШААЛ

2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/164

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө зөвлөмж, дүгнэлт гаргах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, удирдлагаар ханган ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Мягмарнаран/-д даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн "Журам батлах тухай" А/18 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Э.БАТШУГАР