- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 122
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2026 оны төсөв"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх