A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 07/21

Улаан-Уул

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүр дээр дор дурдсанаар тогтоосугай.

Малын төрөл тус бүрт тогтоосон татварын хэмжээ төгрөгөөр

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

200

700

400

400

700

2.Тогтоолын хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Засаг дарга (О.Хашбилэг), Татварын улсын байцаагч (Г.Баттогтох) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02/31 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Ц.ЭЛБЭГБАЯР