- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛ ЭМНЭЛГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН VII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 60
Зуунмод
МАЛ ЭМНЭЛГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.18, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7-р Хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Орон нутгийн төсвийн хөрөнгөөс санхүүждэг мал эмнэлгийн дархлаажуулалтын үйлчилгээний хөлсний тарифыг шинэчлэн тогтоосныг хавсралтаар баталсугай.
2.Үйлчилгээний хөлсний тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, холбогдох зардлыг жил бүрийн орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга (Л.Төмөрчөдөр)-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн бодлогын хороонд тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 09 сарын 17-ны өдрийн V Хуралдааны 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх