A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 220

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИЙН МУЗЕЙД ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ

Музейн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн өмчийн "Монголын уран зургийн галерей", "Богд хааны ордон музей", "Дүрслэх урлагийн музей", "Монгол цэргийн музей", "Монголын театрын музей", "Хөшөө цайдам музей", "Чойжин ламын сүм музей"-д тус тус "улсын" зэрэглэл, "Хархорум музей"-д "бүс нутгийн" зэрэглэл тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан музейд зэрэглэл тогтоосонтой холбогдуулан музейн үзэл баримтлалыг шинэчлэн батлах, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд харуул хамгаалалтыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, шаардлагатай зардлыг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Батлан хамгаалахын сайд Д.Батлут нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ