A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 113

Төрийн ордон, Улаанбаатар хо

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:

1/Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд доор дурдсан хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх:

а/Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулах, төлөвлөх, батлах, гүйцэтгэлийг тайлагнах, тайланг хэлэлцэх журам, цаглавартай холбоотой хууль хоорондын зөрчлийг арилгахад чиглэгдсэн хуулийн төсөл;

б/улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сахилга хариуцлага, хяналтыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах аргачлал, уг хөтөлбөрт тусгах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэх зарчим, шалгуурыг тогтоосон хуулийн төсөл.

2/төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний талаар баримталж байгаа бодлого, тогтолцоонд дүн шинжилгээ хийж, цаашид боловсронгуй болгох санал боловсруулан 2026 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;

3/Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 3 дугаар хавсралтад "Тооцох" гэж тусгасан суурь түвшнийг хэмжих аргачлалыг тодорхой болгон тооцоолж, бусад шалгуур үзүүлэлтийг тухайн үед байгаа түвшний хамт тоон үзүүлэлтээр гарган 2026 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;

4/"Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" болон "Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээг Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцүүлэх;

5/"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд санхүүжилтийн эх үүсвэр нь хэсэгчлэн болон бүрэн шийдвэрлэгдсэн, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн төслийг "Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-т нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар тухай бүр шийдвэрлүүлэх;

6/"Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүн" болон "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин"-д заасан зорилтыг хангахуйц, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн зарчим, шалгуурыг хангасан төсөл, арга хэмжээг улсын эдийн засгийн нөхцөл байдал, бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан эрэмбэлж, 2027, 2028, 2029, 2030 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж байх;

7/Монгол Улсын нэгдсэн төсвийн жил бүрийн гүйцэтгэлд "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин"-д заасан зорилтот түвшинд хүрсэн эсэх, тухайн онд хүрсэн түвшин, төсвийн гүйцэтгэлээр хүрсэн түвшнийг тус тус тусгаж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байх;

8/дунд хугацааны буюу 10 жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6.5-д заасан хүрээнд боловсруулж, 2026 онд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/, Төсвийн байнгын хороо /Н.Наранбаатар/-нд тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА   Н.УЧРАЛ