A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 202

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт"-ын 18 дахь заалтын "Цөмийн физикийн судалгааны төв" гэснийг "Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн" гэж, "МУИС-ийн харьяа Цөмийн физикийн судалгааны төв" гэснийг "МУИС-ийн харьяа Цөмийн шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэн" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР