A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 51

Номгон

ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

  Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "Би Эйч Энд Ди" ХХК-ний 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 25/08 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Би Эйч Энд Ди" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлүүлэн өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй.

3.Батлагдсан тарифыг мөрдүүлж төсөвт байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "Би Эйч Энд Ди" ХХК-ний гүйцэтгэх захирал /Д.Ганбаатар/-т даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 012 дугаар бүхий тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН М.МӨНХБАТ

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Г.ЭНХБАЯР