A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 242

Улаанбаатар хот

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 80,000 (наян мянга) төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарт даалгасугай.

2.Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 769,000 (долоон зуун жаран есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 652,400 (зургаан зуун тавин хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 221 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР