- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 228
Улаанбаатар хот
ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4, 5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ" хүснэгтийн 10 дугаар бүлгийн 10.02, 10.03, 10.04, 10.05 дахь зүйлийн 1002.90.20, 1003.90.20, 1004.90.20, 1005.90.20 бүхий үндэсний код, 11 дүгээр бүлгийн 11.01 дэх зүйл, 23 дугаар бүлгийн 23.02 дахь зүйлд заасан зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.
2."Тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд энэ тогтоолын хавсралтад заасан барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортлоход "0" (тэг) байхаар, бусад хугацаанд хавсралтад заасны дагуу байхаар тогтоосугай.
3.Энэ тогтоолыг "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД М.БАДАМСҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх