- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 225
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7, 57.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолд доор дурдсан агуулгатай 2, 3 дахь хэсэг тус тус нэмсүгэй:
1/"2.Энэ тогтоолын 1, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавсралтаар тус тус баталсан төрийн албан хаагчид олгох нэмэгдлийг тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Засгийн газраас баталсан төрийн захиргааны болон улс төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг тус тус баримтална."
2/"3.Энэ тогтоолын 2 дахь хэсэгт Улсын Их Хурал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор албан тушаалын цалингийн хэмжээ, цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр баталдаг төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан хаагчид хамаарахгүй."
2.Мөн тогтоолын 2, 3, 4, 5, 6 дахь хэсгийн дугаарыг "4, 5, 6, 7, 8" гэж өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх