- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 184
Улаанбаатар хот
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Салбарын хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтаар баталсан төлөвлөгөөний зарим арга хэмжээг Засгийн газрын 2026 оны 115 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөнд нийцүүлэн салбарын хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалтыг баталж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж ажиллахыг тухайн салбарын хяналтыг хариуцсан Засгийн газрын гишүүд болон Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.
3.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийх 2026 оны төлөвлөгөөг баталж, хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх