- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 109
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийг 1 дүгээр, "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүн"-г 2 дугаар, "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн үр дүнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин"-ийг 3 дугаар,"Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2."Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл", "Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг зохион байгуулахдаа улсын эдийн засгийн нөхцөл байдал, бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан, төсөл, арга хэмжээг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд, санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх