- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭГЭЭР ОРОН ДАЯАР БОЛОН ТУХАЙН ОРОН НУТАГТ НЬ ДАМЖУУЛАХ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТООГ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 233
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭГЭЭР ОРОН ДАЯАР БОЛОН ТУХАЙН ОРОН НУТАГТ НЬ ДАМЖУУЛАХ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТООГ ТОГТООХ ТУХАЙ
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар дамжуулах радиогийн тоо 3 хүртэл, телевизийн тоо 21 хүртэл, тухайн орон нутагт нь дамжуулах радио, телевизийн сувгийн тоог тус бүр 3 хүртэл байхаар тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Э.БАТШУГАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх