A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар А/323

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.27, 11.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаа эрхлэгч этгээдэд даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар (Б.Артур), хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газар (Х.Итгэлт)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН