- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"ИНД-145 Агаарын хөлгийн техникийн үйлчилгээний байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-146 Агаарын хөлөг зохион бүтээх байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар, "ИНД-148 Агаарын хөлөг үйлдвэрлэх байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг гуравдугаар хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/281
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.18 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Агаарын хөлөг зохион бүтээх, үйлдвэрлэх, техникийн үйлчилгээ хийх байгууллагыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-145 Агаарын хөлгийн техникийн үйлчилгээнийбайгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг нэгдүгээр хавсралтаар, "ИНД-146 Агаарынхөлөг зохион бүтээх байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг хоёрдугаар хавсралтаар, "ИНД-148 Агаарын хөлөг үйлдвэрлэх байгууллагын гэрчилгээжүүлэлт"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 3, 15 дугаар хавсралт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/273 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх