- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"ИНД-121 Том нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа"-г нэгдүгээр, "ИНД-125 Дунд нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа"-г хоёрдугаар, "ИНД-135 Нисдэг тэрэг болон жижиг нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа"-г гуравдугаар, "ИНД-119 Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт"-ийг дөрөвдүгээр, "ИНД-129 Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт"-ийг тавдугаар хавсралтаар/
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар А/282
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Иргэний нисэхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Том, дунд, жижиг оврын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа болон дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохицуулах Иргэний нисэхийн дүрэм "ИНД-121 Том нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа"-г нэгдүгээр хавсралтаар, "ИНД-125 Дунд нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа"-г хоёрдугаар хавсралтаар, "ИНД-135 Нисдэг тэрэг болон жижиг нисэх онгоцны арилжааны нислэгийн үйл ажиллагаа"-г гуравдугаар хавсралтаар, "ИНД-119 Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт"-ийг дөрөвдүгээр хавсралтаар, "ИНД-129 Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт"-ийг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Иргэний нисэхийн дүрмийг мөрдөж, дүрмийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийн шаардлагатай тохиолдолд боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Э.Төрбаяр), энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газар (З.Туяа)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны "Багц дүрэм батлах тухай" 187 дугаар тушаалын 5, 6, 13 дугаар хавсралт, 2021 оны "Тушаалд нэмэлт оруулах тухай" А/16 дугаар тушаал, 2022 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/311 дүгээр тушаал, 2023 оны "Иргэний нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/273 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
ЗТС-ын 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/131 дүгээр тушаалаар 1, 4 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт, 2, 3 дугаар хавсралтад нэмэлт оруулсан /УНС 2026.05.28 хүлээн авсан/
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх