A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 12

Бат-Өлзийт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн байдал хүндэрч байгаа тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2026 онд Төв аймгийн Заамар сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо толгойн албан татварыг дараах төрөл хэмжээгээр тогтоосугай.Үүнд:

Тэмээ-0 төгрөг

Адуу-0 төгрөг

Үхэр-0 төгрөг

Хонь-0 төгрөг

Ямаа-0 төгрөг

2.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл болон нарийн бичгийн дарга (Б.Оюунцэцэг) нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА        Д.МӨНХТУЯА