A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГАЛТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 07

Галт сум

СУМЫН ХЭМЖЭЭНД МӨРДӨХ ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын хураамжийн төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг хуулийн хүрээнд төвлөрүүлэн, сум орон нутгийн орлогыг нэмэгдүүлж ажиллахыг татварын улсын байцаагч ( Д.Пүрэвсүрэн), Байгаль орчны хяналтын улсын байцаагч (Б.Эрдэнэтөгс) нарт үүрэг болгосугай.

3.Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Г.Цолмонгэрэл)-д даалгасугай.

4.Хог хаягдлын хураамжийн хувь хэмжээг тогтоох албан татварыг ногдуулах хэмжээг баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Г.Цолмонгэрэл)-д даалгасугай.

ДАРГА         Б.ЭРДЭНЭБАЯР