A

A

A

Бүлэг: 1979

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/365

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

  Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсэг, Хэмжил зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг, Стандарт, хэмжил зүйн газрын Даргын зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор Хууль зүйн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлэхийг Хэмжил зүйн бодлогын газрын дарга (Д.Бэхбат)-т үүрэг болгосугай.

3.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (Б.Санчирдорж)-т даалгасугай.

5.Журмыг мөрдөж эхэлсэн өдрөөс Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/137 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.БАТБААТАР