A

A

A

Бүлэг: 1979

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар А/366

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсэг, Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2.2 дахь заалт, Стандарт, хэмжил зүйн газрын Даргын зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тушаал гарснаас хойш ажлын таван өдрийн дотор Хууль зүйн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлэхийг Хэмжил зүйн бодлогын газрын дарга (Д.Бэхбат)-т үүрэг болгосугай.

3.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар (Б.Санчирдорж)-т даалгасугай.

5.Журмыг мөрдөж эхэлсэн өдрөөс Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны А/136 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.БАТБААТАР