- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "ҮНЭТ ЦААС ЗЭЭЛЭХ, ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 482
Улаанбаатар хот
"ҮНЭТ ЦААС ЗЭЭЛЭХ, ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.22 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын 1-д заасан журмыг 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, энэ тогтоолын 2-т заасан хугацаанд Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн, төлбөр тооцооны, клирингийн, арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд, журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх