A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИХХЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 08/04

Зүлэгт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Иххэт сумын малчин болон мал бүхий өрхийн нэг малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тэмээ-300, адуу-300, үхэр-300, хонь-200, ямаа-200 төгрөг байхаар тус тус тогтоосугай.

2.Тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэхийг сумын Засаг дарга (Б.Содмагнай)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга (С.Алтанбагана), Нарийн бичгийн дарга (С.Ганчимэг) нарт даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 7247 дугаарт бүртгэлтэй байгаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 04/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БАТ-ОД