- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР АЙМГИЙН ТҮВШИНШИРЭЭ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
СҮХБААТАР АЙМГИЙН ТҮВШИНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 06
Сэргэлэн
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн ээлжит 8 дугаар хурлаас ТОГТООХ нь:
1.Түвшинширээ суманд 2023-2024 онуудад байгаль цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас мал эрс цөөрч малчин болон мал бүхий иргэдийн амьжиргаа хүнд байгаа тул малын тоог өсгөх зорилгоор 2026 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг Тэмээ 0, Адуу 0, Үхэр 0, Хонь 0, Ямаа 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай.
2.Уг тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Малын тоо толгойн албан татварыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг Сумын Засаг дарга (Н.Мөнхбаяр), Татварын Улсын байцаагч (Л.Отгонцэнд) нарт үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт даалгасугай.
ДАРГА Д.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх