A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 06

Овоот

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсгийг үндэслэн Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит VII дугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.2024 онд Сумын хэмжээнд өвөлжилт хаваржилт хүндэрч байгалийн гамшигт үзэгдлийн улмаас малчдын амжиргааны түвшин эрс буурсан, зудын хямралаас бүрэн гараагүй, 2025 оны төлийн бойжилт хангалтгүй тул 2026 онд ногдуулах малын тоо толгойн албан татварыг Адуу -0, үхэр-0, тэмээ-0, хонь-0, ямаа-0 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Татварын хувь хэмжээг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Б.Чулуунчимэг)-т үүрэг болгосугай.

3.2021, 2022, 2023 оны Малын тоо толгойн албан татварын үлдэгдэл 138,0 сая төгрөгний татварыг төсөвт төвлөрүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас, бүтэн жилээр тайлагнахыг Татварын байцаагч (Ү.Сувдмаа)-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд үүрэг болгосугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2024 оны 12 дүгээр сарын 25-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА       Б.ГАНБОЛД