A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/18

Баруун-Урт

"АСГАТ УЛААН ДЭЛ" ОНӨААТҮГ-ЫН ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоолоор батлагдсан журам, "Асгат улаан дэл" ОНӨААТҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тоот албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Асгат сумын "Асгат улаан дэл" ОНӨААТҮГ-ын эзэмшил дэх дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Асгат улаан дэл" ОНӨААТҮГ-ын дарга /Ц.Ариунбаатар/-т үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-д даалгасугай.

    ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  ​​​​​​​  ДАРГА

Ш.МАНДАХНАР

  ​​​​​​​  ​​​​​​​  ГИШҮҮД

Г.СУГАРАА

 

Б.МӨНХСҮЛД