- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж, Сайдын тушаал
- АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Баянхонгор аймгийн Баянхонгор хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар/
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ШИЙДВЭР
2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар А/864, А/641
Баянхонгор хот
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС ТОГТООХ, БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 72 дугаар зүйлийн 72.1.1, 72.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянхонгор аймгийн Баянхонгор хотын "Агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү хамтарсан тушаал, захирамжийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, журмыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга (Г.Энхмөнх)-д, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын дарга (Б.Бат-Өлзий), Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга (Ч.Оюунчимэг), Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч (М.Насанбат)-д тус тус үүрэг болгосугай.
3.Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Байгаль орчны газрын дарга (Б.Бат-Өлзий), Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч (М.Насанбат)-д тус тус даалгасугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх