- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Журам батлах тухай /Мал, амьтны эмийг жороор олгох журам/
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/356
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Мал, амьтны эмийг жороор олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмыг сурталчлан таниулах, хэрэгжүүлж ажиллахыг Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга (Б.Болдбаатар)-д үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын дарга (Б.Батсүх)-д даалгасугай.
4.Энэхүү журам батлагдсантай холбогдуулж Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/426 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
ДАРГА А.НАРАНТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх