- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 07/04
Хөхбүрд
СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг,ж, түүний удирдлагын тухай хуулийн дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дах заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг албан байгууллага, ард иргэдэд танилцуулж, шинэчилсэн тарифаар хураамж тооцож ажиллахыг сумын Засаг дарга (Т.Бямбадорж)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/10, 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 02/02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын нарийн бичгийн даргад даалгасугай.
ДАРГА Б.ЭРДЭНЭБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх