A

A

A

Бүлэг: 1979

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 5/51

Ширээт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,48.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 5 дугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ НЬ:

1.2022 - 2024 онуудад байгаль цаг агаарын хүндрэлтэй байсны улмаас мал сүрэг олноор хорогдож, малчдын амжиргаа ихээр буурсан тул малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 2026 онд /0/ тэг төгрөг байхаар тогтоосугай.

2.Татвартай холбоотой ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг сумын засаг дарга /Д.Аваажигмэд/, татварын улсын байцаагч /Б.Батгэрэл/ нарт даалгасугай.

3.Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2025 оны 03 дугаар сарын 12 ны өдрийн 4/33 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын санхүү эдийн засгийн хяналтын хороонд даалгасугай.

ДАРГА     Я.ЭРДЭНЭБАТ