- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР АЙМГИЙН ОНГОН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
СҮХБААТАР АЙМГИЙН ОНГОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 47
Хавирга
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит наймдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий иргэдийн малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар, амьжиргаа дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Албан татварыг орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн зориулалтын үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга /Д.Энхбаатар/, татварын орлогын төлөлт, төвлөрүүлэлтийг хангаж ажиллахыг Санхүү албаны дарга (Х.Наранжаргал), татвар хураагч (Т.Баяржаргал) нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин биелэлтийг тооцож ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх байгаль орчин, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороонд даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дүгээр сарын 25-ний өдрийн 33 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.ЭРДЭНЭБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх