A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 15

Дархан

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөхэнгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифийг нэгдүгээр хавсралтаар, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Болдбаатар)-д даалгасугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хэрэгжүүлж, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн, зориулалтын дагуу зарцуулж, хэрэгжилтийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга (Т.Тулгаа), Дархан хотын Хог тээвэр ОНӨААТҮГ-ын дарга (Л.Отгонбаяр) нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ЭРДЭНЭЗАЯА