- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 9/07
Зүүнбаян-Улаан сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж байгаа малын төрөл тус бүрээр тоо толгойд ногдуулсан албан татварын хэмжээг шинэчлэн баталж хавсралтаар баталсугай.
2.Тухайн жилд ногдуулсан албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Засаг дарга (Х.Балжинням), багийн засаг дарга нар, татварын улсын байцаагчид, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд мэдээлж ажиллахыг ажлын хороодод тус тус үүрэг болгосугай.
3.Тогтоолтой холбогдох баримт бичгийг бүрдүүлж хуульд заасан хугацаанд Хууль Зүй, Дотоод Хэргийн яаманд хянуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Одонжаргал)-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулж 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 16/01 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Т.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх