- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЯНДАЛАЙ СУМЫН МАЛЫН ХӨЛИЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ӨМНӨГОВЬ АЙМАГ БАЯНДАЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 6/03
Баяндалай сум
МАЛЫН ХӨЛИЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 351.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойд ногдох албан татварыг хавсралтаар баталсугай.
2.Уг тогтоолыг зохих хууль журмын дагуу холбогдох газарт бүртгүүлж, үйлчилгээний хураамжийг дагаж мөрдүүлэн, төлбөр хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (У.Буян-Өлзий ), Татварын Улсын байцаагч (С.Баттогтох) нарт даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА Б.НАРМАНДАХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх