- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМГИЙН БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ТӨВ АЙМГИЙН БАЯН-ӨНЖҮҮЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 06
Хайрхан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Сумын Засаг дарга С.Өлзийсүрэнгийн өргөн мэдүүлсэн малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөл холбогдох мэдээллийг хэлэлцээд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дугаар зүйлийн 49.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малчин болон мал бүхий өрхийн малын тоо толгой тутамд ногдуулах малын тоо толгойн албан татварын хэмжээг тэмээ 0, адуу 350, үхэр 200, хонь 300, ямаа 400, төгрөгөөр шинэчлэн тогтоосугай.
2.Ган, зуд, гамшгийн улмаас мал хорогдсон бол Сумын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн нийтмалын тооноос хасаж тооцож, татвараас чөлөөлсүгэй.
3.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг жил бүрийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны дотор төлж, сумын төсөвт төвлөрүүлэхийг малчин, мал бүхий иргэдэд үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтийг хангуулж, малчин, мал бүхий иргэдэд сурталчилж, холбогдох хууль, журмын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (С.Өлзийсүрэн)-д үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлж, мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Батхүү)-д даалгасугай.
6.Энэхүү тогтоол шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Л.ЖАНЦАННОРОВ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх