- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 47
Баруун-Урт сум
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Наймдугаар Хурлаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа агаар бохирдуулагчаар төлүүлэх агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Агаар бохирдуулагчид ногдуулсан агаарын бохирдлын хувь хэмжээг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (М.Идэрбат)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (А.Чулуунбат)-д даалгасугай.
4.Энэхүү тогтоолыг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ХОСБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх