- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ХОВД АЙМГИЙН АЛТАЙ СУМЫН "ТООСГОН УУЛ" ХХК-ИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ХОВД АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 08
Ховд
"ТООСГОН УУЛ" ХХК-ИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Алтай сумын төвийг дулаанаар хангагч "Тоосгон уул" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн Алтай сумын төвийг дулаанаар ханган ажиллаж буй "Тоосгон уул" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуй нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа мөрдсүгэй.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай 2023 оны 06 дугаар сарын 12 өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны бус гишүүд Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Анхбаяр/, Эрчим хүчний улсын байцаагч /З.Батзаяа/-д тус тус даалгасугай.
ДАРГА Б.ГОМБОСҮРЭН
ГИШҮҮН Б.АНХБАЯР
ГИШҮҮН З.БАТЗАЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх