A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 10

Ховд

"ЭРДЭС ТАЙГА" ХХК-ИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Чандмань сумын төвийг дулаанаар хангагч "Эрдэс тайга" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Чандмань сумын төвийг дулаанаар ханган ажиллаж буй "Эрдэс тайга" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуй нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа мөрдсүгэй.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тариф батлах тухай 2023 оны 06 дугаар сарын 12 өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны бус гишүүд Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Анхбаяр/, Эрчим хүчний улсын байцаагч /З.Батзаяа/-д тус тус даалгасугай.

ДАРГА Б.ГОМБОСҮРЭН

ГИШҮҮН Б.АНХБАЯР

ГИШҮҮН З.БАТЗАЯА