A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 72

Төрийн ордон, Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өвгөнхүүгийн Гэрэлт-Одыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  Д.АМАРБАЯСГАЛАН