- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ХОВД АЙМГИЙН МАНХАН СУМЫН "ЭРЧИМ ДӨЛ" ХХК-ИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
ХОВД АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 13
Ховд
"ЭРЧИМ ДӨЛ" ХХК-ИЙН ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дугаарзүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Манхансумын төвийг дулаанаар хангагч "Эрчим дөл" ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг тус тусүндэслэн Зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн Манхан сумын төвийг дулаанаар ханган ажиллаж буй "Эрчим дөл" ХХК-ийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуй нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлдбүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа мөрдсүгэй.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулахзөвлөлийн тариф батлах тухай 2023 оны 06 дугаар сарын 12 өдрийн 11 тооттогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг оронтооны бус гишүүд Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийнхэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Анхбаяр/, Эрчим хүчнийулсын байцаагч /З.Батзаяа/-д тус тус даалгасугай.
ДАРГА Б.ГОМБОСҮРЭН
ГИШҮҮН Б.АНХБАЯР
ГИШҮҮН З.БАТЗАЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх