A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг 2026 онд тэмдэглэсүгэй.

2.Ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг тус тус батлан хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод, шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийнхөө хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээг авахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд, дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР