- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 22
Улаанбаатар хот
АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол үндэстний уламжлалт баяр-Цагаан сарын битүүний өдрөөр иргэдийн ажил, амралтыг зохицуулах зорилгоор 2026 оны 02 дугаар сарын 17-ны Мягмар гаригийн ажлын өдрийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны Бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.
2.Ажилтны ажил, амралтын өдрийг энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасны дагуу зохицуулахыг төрийн бусад болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагад уриалсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх