- Нүүр
- Сайдын тушаал
- СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГО, АНХААРУУЛГЫН ЗАГВАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /"Согтууруулах ундааны шошгод тавигдах шаардлага"-ыг нэгдүгээр, "Анхааруулгын загварт тавигдах шаардлага"-ыг хоёрдугаар хавсралтаар/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар А/616, А/480
Дархан-Уул аймаг
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГО, АНХААРУУЛГЫН ЗАГВАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Согтууруулах ундааны шошгод тавигдах шаардлага"-ыг нэгдүгээр, "Анхааруулгын загварт тавигдах шаардлага"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Довчинсүрэн), Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газар (Б.Цэцэгсайхан)-т тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоодын аудитын газар (Б.Батшагай), Эрүүл мэндийн яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Б.Янжмаад)-т тус тус даалгасугай.
4.Энэхүү тушаалыг бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Хуулийн хэлтэст үүрэг болгосугай.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД М.БАДАМСҮРЭН
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх