- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ (Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 207
Улаанбаатар хот
ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа "Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв"-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа "Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв" болгож өөрчлөн зохион байгуулсугай.
2."Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв"-ийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
3.Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасугай.
4."Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв"-ийн мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хууль, журмын дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (Д.Гэрэл)-т тус тус үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай" Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
6.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх