A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ""Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-д доор дурдсан агуулгатай 53, 54, 55 дахь заалт нэмсүгэй:

53.

"Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

54.

"Хөнгөн үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг

Хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

55.

"Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг

Дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

2.Мөн жагсаалтын 32 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

32.

"Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг

Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД М.БАДАМСҮРЭН