A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 7/20

Баянхошуу

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:

1.Малчин өрх, мал бүхий этгээдийн малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тэмээнд 0 төгрөг, адуунд 400 төгрөг, үхэрт 400 төгрөг, хонинд 300 төгрөг, ямаанд 500 төгрөг байхаар тус тус баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулан удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Батсайхан)-д даалгасугай.

3.Хууль зүйн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад холбогдох бичиг баримтын хамтаар хүргүүлэхийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (О.Амарзаяа), Татварын Улсын байцаагч (М.Мандах) нарт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03/03, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 7073 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.МӨНХЖАРГАЛ