- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ТОГТООЛ
СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 04
Баясгалант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд 2024 оны өвөлжилт хүндэрч зуд болсны улмаас мал сүрэг их хэмжээгээр хорогдсон, малчдын амьжиргааны түвшин буурсан тул малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр 0 (тэг) төгрөг байхаар тогтоосугай.
2.Хуулийн хэрэгжилтийг хангуулан өмнөх онуудын орлогыг төсөвт төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (А. Батдэлгэр)-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА М.САЙНХҮҮ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх